Physical Asia: MONGOLIA TEAM

2025-11-10

Нэтфликсийн түүхэн дэх анхны монгол контент болох “Бие бялдар Ази” шоуны эхний дугаар цацагдаж эхэлснээс хойш Монголын баг тамирчид шуугиулж эхэлсэн гэж хэлж болно.

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Э.Дөл гөөн, волейболын тамирчин Г.Хандсүрэн, холимог тулаанч Б.Энх-Оргил нар оролцож эхний 6 дугаар цацагдаад байгаа юм. Харин сэлгээний бүрэлдэхүүнд Улсын заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар багтжээ.                                                                                             

Монгол хүний ур ухаан, авьяас чадвар, хүч бяр, уян хатан байдал тэсвэр тэвчээр, багийн ажиллагааг харуулж, Монголыг дэлхийд сурталчилж байна. Тэр дундаа багийн ахлагч Улсын Арслан Б.Орхонбаярыг Азийн хэмжээнд “Од” болгож үндэсний бөхийг сонирхох хүмүүсийн тоо өсчээ.

Сүүлийн 7 хоног Тик ток платпормд Улсын арслан Б.Орхонбаярыг хайсан хайлт тэргүүлж, 986 мянган дагагчтай Victoria Lee хэмээх хятад шивээсчин бүсгүй Улсын арслан Б.Орхонбаярыг шивж өндөр хандалт аваад байгаа юм.  

Сэтгэгдэл бичих:

Илгээх