БНСУ-тай хамтран Сэргээгдэх эрчим хүч төслийг хэрэгжүүлнэ

2026-02-02

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл,  Бүгд Найрамдах Солонгос Улсын Пучон хоттой сэргээгдэх эрчим хүч болон ухаалаг хүлэмж чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.   

Энэхүү төслийн нийт өртөг 30 орчим тэрбум төгрөг юм.

    

Дорнод аймагт нарны эрчим хүчний бичил төсөл хэрэгжүүлснээр бүс, орон нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйд шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бол

Ухаалаг хүлэмжийн төслийг хэрэгжүүлснээр бүс, орон нутгийн #жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, орон нутгийн #эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх