БОЭТ-ийн захирлаар А.Баяржаргалыг томиллоо

2026-01-05

БОЭТ-ийн захирлаар А.Баяржаргалыг томилон шинэ оны босгон дээр ажлаа хүлээж авлаа.  


Түүний хувьд 2013 онд БОЭТ-ийн Дотрын тасагт их эмчээр ажлын гараагаа эхэлснээр 2020-2025 онд Дотрын тасгийн эрхлэгч, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, клиникийн удирдагч зэрэг алба ажлыг хашиж байсан юм.  

Тэрээр энэхүү томилгоог Дорнод аймгийн 86 мянган иргэний өмнө хүлээсэн үүрэг гэж хүлээн авч байгаагаа онцолсон. Мөн эрүүл мэндийн тусламж, аюулгүй байдалд анхаарч, ил тод ойлгомжтой, чанар хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлнэ. Ёс зүй, харилцаа хандлагыг эрхэмлэж, менежментийн хувьд хэд хэдэн чухал шинэчлэл хийнэ гэв.

БОЭТ-ийн ТУЗ нь есөн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, эмнэлгийн захирлыг хуулийн дагуу томилж, чөлөөлөх үүрэг хүлээдэг. 

Сэтгэгдэл бичих:

Илгээх