Булган сумын замд энэ сарын 23-нд буюу өчигдөр орой зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford машинтай мөргөлдсөний улмаас Ford машин шатсан байна. Улмаар машинд зорчиж явсан 7 хүн нас барсан гэх мэдээлэл байгаа юм.
Нас барсан 7 хүний гурвыг нь тогтоосон бөгөөд 4 хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж. Уг ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн хол замд гарахдаа анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.