Өвс халиурсан намар цаг уу гэмээр налайсан сайхан өдөр Монгол Улсын аварга малчин С.Төмөрсүх, миний хэлж заншсанаар ахайтнаа Цагаан-Овоо сумын Ухны булагийг зорин давхиж яваа минь энэ. Хүүхэд ахуйд бол энэ хооронд морьтой бөн бөн шогшуулсаар хүрдэг сэн. Энэ жил малын туурайгаар цоохортсон цастай, Ухнын булаг тэсэрч малын зоо тэнийсэн өнтэй өвлийг үдэж, хаврын тэргүүн сартай золгож байна.
Энэ жил малын туурайгаар цоохортсон цастай, Ухнын булаг тэсэрч малын зоо тэнийсэн өнтэй өвлийг үдэж, хаврын тэргүүн сартай золгож байна
Нар шингэх үед дөрвөн уулын бэлд малын хашаа, хоёр метр хэртэй өндөр завааль тэр хавьдаа л байшин барилга шиг сүндэрлэж харагдана. Таван ханатай таван гэр нь тэвхийн цайраад, аргалын утаа уулын бэлээр суунаглаж, тооноор шинэхэн хоолны уур савсан байх сайхаан. Адуун сүрэг өвөлжөөгөө бүрхээд, тэнгэрийн ягаан хаяа үлгэрийн мэт туяарч, гэрийн хооронд нааш цааш түлээ мод, аргал шигжир зөөн ажин түжин суухуйд гэнэт л аварга малчны шагнал гардуулахаар ирэх албаны хүмүүсийг угтах бэлтгэл ажил оволзож эхэлсэн бололтой. Чөлөө завгүй холхих хүмүүс биднийг тосон авлаа.

Улсын аварга малчин С.Төмөрсүх ах холын айлчин бага хүргэн болох Буриад улсын найруулагч, театрын болон кино жүжигчин Виктор Жалсановын хамтаар биднийг тосон амар мэндийг эрэн угтав. С.Төмөрсүх ахай гэргийн хамт 2000 онд 120 толгой малтай айл болж тусдаа гарч байсан. Өдгөө 25 жилийн дараа гэхэд тал дүүрэн бэлчсэн 3000 гаруй мал сүрэгтэй болжээ.

Өдгөө 25 жилийн дараа гэхэд тал дүүрэн бэлчсэн 3000 гаруй мал сүрэгтэй болжээ
Улсын аварга малчин С.Төмөрсүх:
Билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн босгон дээр “Монгол Улсын аварга малчин” боллоо. Харин миний дүү С.Сүхбаатар “Сумын аварга малчин” болж байгаа нь хамгийн сайхан мэдээ байна. Бид аав ээжээсээ арвуулаа. Зургаан охин, дөрвөн хүү. Ингээд дөрвөн хүү болох С.Төмөртогоо, С.Төмөрбаатар, С.Төмөрсүх С.Сүхбаатар бид дөрөв сумын, Улсын аварга малчин болж байгааг аав ээж минь тэнгэрээс харж баярлан суугаа гэдэгт итгэж сүслэж явдаг. Одоо байгаа манай өвөлжөө бол миний аав Сүрэн Ухны хэсгийн дарга байхдаа тасаг байгуулж гарч байсан, мөн том ах С.Төмөртогоо гэргий Д.Түмэнцэцэгтэйгээ айл болж тусдаа гарч байсан ийм сайхан түүхтэй нутаг хэмээн дурсамж яриа дэлгэсэн.

Нас намба сууж, хэл үг нь цэгцэрсэн ахайгаа гэрийнхээ хойморт ийн ярьж суухыг хараад эрхгүй баяр бахдал, хүндлэл төрнө
Нас намба сууж, хэл үг нь цэгцэрсэн ахайгаа гэрийнхээ хойморт ийн ярьж суухыг хараад эрхгүй баяр бахдал, хүндлэл төрнө. Түүний гэргий /буриадаар бол миний авгай/ Б.Тунгалагтуул бидэнд цай аягалах зууртаа “Энэ өвөл 30-аад үхэр сааж, цагаан идээгээ буйлуулж сууна” хэмээн сонирхуулан яриа дэлгэв. Ёстой л
...
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгvйгээ мэдэрнэ чи... гэх Балбар агсны мөртүүд цээжинд тодрох.
Жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрч, хурааж цуглуулсан бүхнээ ахай, авгай хоёр минь үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, худ ураг, нутгийн зон олонтойгоо харамгүй хуваалцдаг улс. Маргаашийн найрын ширээний цагаан идээг бүгдийг нь өөрөө бэлтгэж, “Юухэн байхав ээ. Дор нь амжуулчихна” гэж төвөггүй, цэх шулуун зангаараа хуучлан суух нь нэг зангаараа л өдийг хүрсэн танил төрх.

“Юухэн байхав ээ. Дор нь амжуулчихна” гэж төвөггүй, цэх шулуун зангаараа хуучлан суух нь нэг зангаараа л өдийг хүрсэн танил төрх
Тэд хорь гаруй жил малын үүлдэр угсаа, чанарт анхаарч мал маллах арга ухааныг өвлөн мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь дээшлүүлж, тэр дундаа Цагаан-Овоогийн хар омгийн ямааны цөм сүрэг, мах сүүний чиглэлээр үхэр сүргээ чанаржуулж, буриад хонио үржүүлж яваа ажилсаг хөдөлмөрч малчин айл юм. Энэ хугацаанд олон айлыг малжуулж мал маллах арга ухаанаа өвлүүлж иржээ.
С.Төмөрсүх ах мал маллахаас гадна сайн дурын байгаль хамгаалагчаар ажиллаж ах дүүгээрээ нийлж “Өвөр хоолойн хоршоо”-г байгуулан нэн ховордсон буга болон тарвага, цагаан зээрийг нутагшуулж, идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллаж байгаль эх дэлхий, ан амьтан, нэн ховор ургамал цэцгийг хайрлан хамгаалсаар байгааг сумын Засаг дарга Д.Батмагнай хэлсэн үгэндээ онцолсон.
“Монгол Улсын аварга малчин” цолыг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, сумын Засаг дарга Б.Батмагнай нар гардуулахаар хүрэлцэн иржээ. Л.Соронзонболд гишүүн манай төрөл садны хүн болж таарав. Тэрээр С.Төмөрсүх ахайн аав буюу миний хөгшин аав Сүрэнгийн ээж Цэвэлмаагийн дүүгийн хүүхэд буюу бид нагац зээ нар болохоо энэ үеэр мэдэлцэж, хамаатан саднаараа их хувь тохиол хэмээн бэлэгшээсэн. Ийнхүү Их хурлын гишүүн нагац нарынхаа бууринд ирж цолыг нь гардуулж өгөх томилолт нь төөрөг зураг байж хэмээн ээжийнхээ тухай дурсамж яриа дэлгэсэн. Энэ үйл явдлыг дурсан үлдээж, нагац ах С.Төмөрсүх зээ болох Л.Соронзонболд гишүүнд халуун хошуут хул морийг бэлэглэж цаашид үр хүүхэд, ач зээгээ мэдэлцэж түшилцэж явах өлзийтэй сайхан ерөөл тавин, холын зочид аяны дөрөө харшуулан мордов оо.

Л.Соронзонболд гишүүн манай төрөл садны хүн болж таарав. Тэрээр С.Төмөрсүх ахайн аав буюу миний хөгшин аав Сүрэнгийн ээж Цэвэлмаагийн дүүгийн хүүхэд буюу бид нагац зээ нар болохоо энэ үеэр мэдэлцэж, хамаатан саднаараа их хувь тохиол хэмээн бэлэгшээсэн
"Талын анир.мн" видео сайтын эрхлэгч, Сэтгүүлч Т.ТУЯАЦЭЦЭГ
БНСУ-тай хамтран Сэргээгдэх эрчим хүч төслийг хэрэгжүүлнэ
Шилдэг хамтарсан баг , шилдэг албан хаагч орон сууцны урьдчилгаагаар шагнууллаа
Камерын тусламжтайгаар 283 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ
“Уншдаг Дорнодчууд” аяныг эхлүүлнэ
“Хиймэл оюун, дрон кодчололын сургалт, аялал”-ын бүртгэл хийгдэж байна
"Алдарт эх"-ийн I II одон авах эхчүүдийн материалыг авч эхэллээ
Өнгөрсөн шөнө Халхгол суманд хамгийн хүйтэн хонов
Дорнод аймгийн нийт нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг
Дорнод аймагт угийн бичиг хөтөлдөг 8000 орчим өрх бий
Хэрлэн сумын Онцгой комисс хуралдлаа
Өнгөрсөн онд Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ 5960 дуудлага авч ажиллажээ
Мал эмнэлгийн салбарынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарчэ...
Шинэ он гарсаар 17 хүүхэд мэндэлжээ
Боловсролын дэд сайд Д.Гантулга багш нартай уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ
Дорнод аймаг татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ
БОЭТ-ийн захирлаар А.Баяржаргалыг томиллоо
Цэвэр усны байгууламжаас хоногт 6000 орчим шоо метр ус шахдаг
Дорнод аймгийн ДНБ 60 дахин өсчээ
Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журмыг өөрчлөв
Иргэдээс газар авах хүсэлтийг авч, дарааллын дагуу олгоно
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье !
Ковидын үед БЗХӨ-ий халдвар огцом буурчээ
Дорнод аймгийн хэмжээнд хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт их байна
Хэрлэн сумын ИТХ эхэллээ
Нүдний болор цайх өвчний хагалгааг үнэ төлбөргүй хийж байна
Тоологдсон малын 10 хувьд дахин хяналтын тооллого зохион байгуулна
Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажил...
ДО-УБ чиглэлд унтлагын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ