Энэ өдрүүдэд "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль Улаанбаатар хотод болж байна. Өвлийн фестивальд буриад угсаатны уламжлалт ёс заншил, идээ ундааны өв соёлыг таниулж,
- "Буриад” өргөө,
- "Талын соёл"
- "Мэнд амор" язгуур урлагийн тоглолт
- "Үбэлэй нүүдэл" үзэсгэлэн
- "Буриад зон олны уламжлалт цаг агаар, байгаль шинжих арга ухаан" лeкцийг зорин ирж буй иргэдэд үзүүлж байна.
Мөн "Талын соёл" боловсролын хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн 9 гайхамшигийг хөргөгчний наалтны бэлдэц дээр зуруулж тайлбарлаж тал нутгийн соёл, хөшөө дурсгалыг бүтээлч байдлаар хүүхэд багачуудад таниулах ажлыг хийжээ.
Дорнод аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Музей, сумдын өвлөн уламжлагч, ардын авьяастнууд зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Дорнод аймгаа төлөөлөн оролцож байгаа юм.