Нүдний болор цайх өвчний хагалгааг үнэ төлбөргүй хийж байна

2025-12-17
Нүдний болор цайх хагалгааг гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы эмч нар үнэ төлбөргүй хийж байна. Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд урьдчилсан үзлэгийг хийж 41 ахмад настанд нэн шаардлагатай нүдний болор суулгах хагалгааг Чао Жу нүдний эмнэлэгт  хийж эхэлжээ
Энэ оны тавдугаар сард аймгийн Засаг дарга Ш.Ёл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод албан айлчлал хийж,  эрүүл мэндийн чиглэлээр олон талт төсөл, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Бүс ба Зам” нүдний болор цайх өвчтөнд тусламж үзүүлэх төсөл байсан. Төслийн нээлт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуунд болжээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх