Могой жилийн босгон дээр Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” үндэсний дуурийг шинэчилсэн найруулгаар тоглож, арав хоногийн турш танхим үзэгчдээр тасарсангүй.
Монголын анхны сонгодог дуурийг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрт дан ардын дуугаар тоглодог байснаа 1944 онд Б.Дамдинсүрэнгийн зохиосноор ая дантай болгож, үйл явдлын хувьд ч шинэчилсэн байдаг. Тухайлбал, хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг анги давхаргын тэмцэл болгож, эмгэнэлт төгсгөлийг өөрчлөн, Юндэн, Нансалмаа нар харц ардын хамт ялан дийлж буйгаар төгсгөсөн нь агуулга, сэдвийн хувьд өргөжсөн гэж урлаг судлаачид үздэг. Харин 1997 онд Монголын сонгодог урлагийн сор болсон уг дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган шинэчлэн найруулж тавьснаар өнөөдрийг хүртэл тэр хэвээр эгшиглэсээр байгаа юм. Хожим нь Л.Эрдэнэбулган найруулагч “Бүтээл болгоныг өөрчлөөд байх шаардлагагүй юм гэж би боддог болсон” хэмээн харамсангуй өгүүлсэн нь нэгийг бодогдуулдаг. Харин энэ удаа Дорнодын театрын найруулагч, Батаагийн Мөнх-Амьдрал халгасангүй, халширсангүй, зориглон барьж авч, шинэчлэн найруулж тавьжээ.

Дорнодын театрын найруулагч, Батаагийн Мөнх-Амьдрал халгасангүй, халширсангүй, зориглон барьж авч, шинэчлэн найруулж тавьжээ
Аавыгаа дагаж баруун “ягаан” театрт үздэг байсан “Учиртай гурван толгой”, тэр дундаас яагаад ч юм Хоролмаагийн дүр л миний хүүхэд насны дурсамжинд бүдэгхээн үлдэж. Хоролмаагийн дүрийг тухайн үед бүтээж байсан дуучин магадгүй МУСТА Г.Оюун эгч байх. Түүнээс хойш төвийн театруудын тайзнаа хэд хэдэн удаа тоглогдоход нь үзсэн санагдана.
Орон нутгийн театруудын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг өөрийн тайзнаа амилуулсан нь цөөн бөгөөд манай театр хэдэнтээ тоглож байсан ч, энэ удаа шинэчлэн найруулснаараа онцлог байв.
Орон нутгаас манай аймаг бүрэн хэмжээний оркестртой, түүгээрээ онцгойрч ирсэн. Энэ бол Ардын жүжигчин В.Боролдой агсны түүхэн гавьяа билээ. Одоо харин тордож додомдох, даа ялангуяа энэ зэргийн томхон уран бүтээлийн үед хүн хүчийг нь нэмэх цаг ирж үү дээ гэж бодогдоно. Учир юу гэвэл хөгжмийн мэргэжлийн бус миний хувьд, оркестр маань нэг л “жул” санагдав.
Одоо харин тордож додомдох, даа ялангуяа энэ зэргийн томхон уран бүтээлийн үед хүн хүчийг нь нэмэх цаг ирж үү дээ гэж бодогдоно. Учир юу гэвэл хөгжмийн мэргэжлийн бус миний хувьд, оркестр маань нэг л “жул” санагдав.
Хоролмаагийн дүрд МУСТА Д.Мягмар, Нансалмаад залуу дуучин Г.Аззаяа нар тогложээ. Аймгийн театрын энэ цагийн урдаа барих дуучид. Нансалмааг үзэгчид уяхан туяхан, энхрий тунгалаг хоолойгоор төсөөлдөг атал энэ удаа нэг л өтгөн дуугараад үг нь тод сонсогдсонгүй. Харин Хоролмаа бол Юндэнгийн хайр сэтгэлийг татаж чадахуйц, зарим талаараа Нансалмааг дарж тоглодог, маш ухаантай эмэгтэйн дүр, дуулаачийн хувьд дуулалтдаа илүү анхаарч үнэ цэн бүтээсэн бол онцлууштай байлаа. Ийм бодол төрснөө нуух юун. Гэтэл мөхөс миний төсөөлснөөс зөрж, хоёр дуучны хоолой солигдон аль аль нь дүртэйгээ наалдаж өгөхгүй харгалдаад л байсан. Тоглолтын хувьд Хоролмааг шивэгчин хүүхний дүрээр буюу ёстой л нөгөө хошин шогийн “Хоролмаачин”-ы дүрээр илэрхийлсэн нь шинэлчилснийх юм уу, яасных юм. Юутай ч Д.Мягмарын бүтээсэн Хоролмаагийн дүр өөрийнх нь хоолойн чадлын дээд цэгт лав хүрээгүйг баттай хэлэх байна. Маш хөнгөн дуулаад л, дуулалтаасаа шоу жүжиглэлт талдаа илүү байсан гэж хэлж болохоор... Харин 100 минутын турш дуулах тусам гялалзан тодорч байсан залуу дуучин Г.Аззаяагийн цуцашгүй хоолой, ур чадварт мэхийе. Гагцхүү үг тод байсан сан бол алгаа хорстол таших байв аа.

Харин 100 минутын турш дуулах тусам гялалзан тодорч байсан залуу дуучин Г.Аззаяагийн цуцашгүй хоолой, ур чадварт мэхийе
Нээлтийн тоглолтын Юндэн буюу дуучин С.Ангараг гайхалтай байлаа. Цэвэр дуулалт, хоолойны тембр гоё сайхан, сонголт яг оносон. Ийм сайхан Юндэнгээ тэр байгаагаар нь товойлгож гаргаж ирэхийн тулд Балганд өөр дуучин тоглуулах байв уу? Хоёр дахь өдөр Л.Түвшинсайхан тоглов. Угтаа нэгэн цагт нэг л Юндэн дурсагддаг биш бил үү? Яах гэж ийн хоёр сайхан дуучныг сөргөлдүүлэн, өрсөлдүүлэн, жишүүлэн байж үзэгчдэд шидэж өгөв гэж бодогдох. Балган ноёны дүрд Л.Түвшинсайханыгаа бүтэн тоглуулсан бол хэн хэн нь нүдээ олсон, бүтээсэн чадлаараа бахдалтай байх байлаа. Аль Юндэн нь..., хэн нь... гэх эргэлзээ төрж мэднэ шүү дээ.

Угтаа нэгэн цагт нэг л Юндэн дурсагддаг биш бил үү? Яаж гэж ийн хоёр сайхан дуучныг сөргөлдүүлэн, өрсөлдүүлэн, жишүүлэн байж үзэгчдэд шидэж өгөв гэж бодогдох
Ташрамд онцлоход, МУСТА, дуучин О.Номин-Эрдэнэ, жүжигчин Э.Батболд нарын хоршил, харилцан дуулалт ямар ганган байв даа. Харин дуурийн эхлэл, ард олны аж байдал харуулсан хэсэгт “Бүүвэйн дуу”-г эвлэгхэн, мэргэжлийн түвшинд аваад гарах дуучин манай теарт байсангүй юү дээ.

Товчхондоо бол Балган Юндэнг тодруулж байхад Хоролмаа Нансалмаатай дүйж тоглох “Учиртай гурван толгой” билээ л... Харин манай шинэчилсэн найруулга бүхий “Учиртай гурван толгой”-н Балган Юндэнгээсээ илүү гол дүр болж харагдаад байсаан. ХДТ-ын сүүлийн хэдэн жилийн уран бүтээлүүдийн хааны, даргын зэрэг сүр хүч илэрхийлсэн дүрүүдийг МУСТА Г.Ганзориг голдуу бүтээж ирсэн учраас түүнийг хаанаас нь ч харсан “хаан” л харагдаад байв. Түүхэн цаг үеийнх нь хувьд хувцаслалт, аж байдлын хувьд ч Балганд өмсүүлсэн хувцас, нүүр будалт яав ч цаг үетэйгээ нийцээгүй. Хорьдугаар зууны эхэн үе шүү дээ. Балган ноёны дүр нэг л болсонгүй. Харин дуучин Г.Ганзоригийг худалдаачны дүрд тоглуулаад, дээлнийх нь энгэрийг сугалдаргалуулчихсан бол ч ванлий гэхшүү юм бодож суув. Гэхдээ худалдаачны дүрд тоглосон дуучин Г.Болдбаатар аятайхан байсан. Дараа дараагийн уран бүтээлдээ гол дүрийн шинэчлэл хийж, үзэгчдээ уйдаахгүй байх талаас нь бодолцож үзвэл алсдаа авшигтай биз ээ.

Дараа дараагийн уран бүтээлдээ гол дүрийн шинэчлэл хийж, үзэгчдээ уйдаахгүй байх талаас нь бодолцож үзвэл алсдаа авшигтай биз ээ
Найруулагчийн хувьд драм талдаа илүү бодож, төсөөлж, тунгаасан нь тайзны шийдлээс харагдана лээ. Жишвэл, Херо Баатарын “Тамгагүй төр”-ийн хэд хэдэн шийдэл тэнд байсан. Ер нь бол бид өнгө, сүр жавхаанаас илүү агуулга барьж, үзэгч олныхоо урд нь алхаж байж дэвшиж дээшилнэ.
Төгсгөлд нь тэмдэглэхэд, Дорнодын “Алтангадас” одонт Хөгжимт драмын театр томоохон бүтээлүүдийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тайзнаа тавьж, нутгийн зон олныхоо мэлмий, сонорыг мялааж байдагт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй. Нутгийнхаа театрын тайзнаа амилсан уран бүтээлийг шүүн тунгааж суух аз завшаан орон нутгийн сэтгүүлч болгонд тохиодог юм биш ээ. Та бүхэнд гялайлаа.
"ДӨЛ" сонины эрхлэгч, сэтгүүлч Д.ДЭЛГЭРМАА
БНСУ-тай хамтран Сэргээгдэх эрчим хүч төслийг хэрэгжүүлнэ
Шилдэг хамтарсан баг , шилдэг албан хаагч орон сууцны урьдчилгаагаар шагнууллаа
Камерын тусламжтайгаар 283 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ
“Уншдаг Дорнодчууд” аяныг эхлүүлнэ
“Хиймэл оюун, дрон кодчололын сургалт, аялал”-ын бүртгэл хийгдэж байна
"Алдарт эх"-ийн I II одон авах эхчүүдийн материалыг авч эхэллээ
Өнгөрсөн шөнө Халхгол суманд хамгийн хүйтэн хонов
Дорнод аймгийн нийт нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг
Дорнод аймагт угийн бичиг хөтөлдөг 8000 орчим өрх бий
Хэрлэн сумын Онцгой комисс хуралдлаа
Өнгөрсөн онд Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ 5960 дуудлага авч ажиллажээ
Мал эмнэлгийн салбарынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарчэ...
Шинэ он гарсаар 17 хүүхэд мэндэлжээ
Боловсролын дэд сайд Д.Гантулга багш нартай уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ
Дорнод аймаг татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ
БОЭТ-ийн захирлаар А.Баяржаргалыг томиллоо
Цэвэр усны байгууламжаас хоногт 6000 орчим шоо метр ус шахдаг
Дорнод аймгийн ДНБ 60 дахин өсчээ
Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журмыг өөрчлөв
Иргэдээс газар авах хүсэлтийг авч, дарааллын дагуу олгоно
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье !
Ковидын үед БЗХӨ-ий халдвар огцом буурчээ
Дорнод аймгийн хэмжээнд хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт их байна
Хэрлэн сумын ИТХ эхэллээ
Нүдний болор цайх өвчний хагалгааг үнэ төлбөргүй хийж байна
Тоологдсон малын 10 хувьд дахин хяналтын тооллого зохион байгуулна
Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажил...
ДО-УБ чиглэлд унтлагын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ