Дорнод аймгийн ДНБ 60 дахин өсчээ

2025-12-26

Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 23 жилийн өмнөхөөс 60 дахин өссөн байна. 2000 оны эхэнд үед нийт 16.9 тэрбум төгрөгийн ДНБ үйлдвэрлэж, улсын хэмжээнд есдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм. Харин 2022 онд 943,5 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 1 их наяд 105 тэрбум төгрөгт хүрсэн гэж судалгааны тайланд дурджээ.

2023 онд өмнөх оноос 10,6 хувийн өсөлттэй гарч, нэг хүнд ногдох ДНБ 13,2 сая төгрөгөөс 15,3 сая төгрөг болж өссөн байна. Тодруулбал, энэ үед үйлдвэрлэлийн салбар 37.9 хувь, хөдөө аж ахуйн салбар 14 хувь, үйлчилгээний салбар 2.1 хувиар өссөн байна.

Сонирхуулахад, 2013-2019 онд Дорнод аймаг ДНБ үйлдвэрлэлээрээ улсын хэмжээнд 2 дугаарт жагсаж байсан юм. 

Сэтгэгдэл бичих:

Илгээх