Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

2025-12-24

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумд болох Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал сумдын дарга нартай цахим хурал хийлээ. Тодруулбал, Засгийн газрын 286 дугаар тогтоолоор баталсан үнэлгээний дагуу

Дашбалбар, Гурванзагал сумын нийт нутаг, Сэргэлэн сумын Ар хоолой, Барчин багийн нутгаар “Цагаанаар зудархуу” байна. Тиймээс дээрх сумдад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй юм.

 "Энэ сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгаар цасны дундаж зузаан 2–19 см, дундаж нягт 0.10–0.23 г/см³ байна. Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэдгийг аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлж байна. 

Сэтгэгдэл бичих:

Илгээх