Өнгөрсөн онд Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ 5960 дуудлага авч ажиллажээ

2026-01-12

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг “Удирдах ажилтны шуурхай хуралдаанд “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ мэдээлэл танилцуулав.

Тус байгууллага нь 2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 62 ком ажил төлөвлөснөөс 2025 оны жилийн эцсийн байдлаар 96,8%- ийн биелэлттэй хэрэгжжээ.  Өнгөрсөн онд иргэд, олон нийтээс нийт 5960 дуудлага, мэдээлэл хүлээн авсны дийлэнх нь ус хангамж, халаалтын дуудлага эзэлж, тухай бүр шийдвэрлэн ажилласан байна.

 

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим агентлаг, хэлтэст дараах үүрэг даалгаврыг өгөв. Тодруулбал

614252855_1239136965022387_7340907725222971535_n.jpg

  • “Хүн болох багаасаа” хүүхдийн спорт, гадаад хэл, авьяас сургалтын төсөл хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд захиалагчийн болон байнгын ажлын хэсгийн хяналтыг тогтмол тавьж, төслийг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт, 
  • Улаанбурхан өвчний дархлаажуулалтын ач холбогдлыг иргэд, олон нийтэд сайтар мэдээлж, зорилтот бүлгийг бүрэн дархлаажуулж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын дарга нарт, 
  • Цагаан сарын баярыг угтан “Сар шинийн өнгө-2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажиллах талаарх санал танилцуулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨААТҮГ-ын дарга нарт,
  • Өвлийн спортыг дэмжих ажлын хүрээнд “Цас мөсний баяр” болон “Цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ий мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж, оролцоог хангаж, үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Биеийн тамир, спортын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргад,
  • Монгол Улсын Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан тул өмнөх жилүүдээс ахиц гаргаж, салбартаа манлайлж ажиллах, мөн 2026 оны 04 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд болох Улсын физикийн 37 дугаар олимпиадыг амжилттай зохион байгуулж ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад тус тус үүрэг болгожээ.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх