Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт (ХАБЭА) нь бүх төрлийн салбар дахь ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хангах зорилгоор тогтоосон дүрэм журам, заавар байдаг. Энэхүү стандартыг Дорнод аймгийн бүх шатны байгууллагууд мөрдөж байгаа эсэх, орон нутгаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ХХҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт хариуцсан мэргэжилтэн Ц.Сансармөнхтэй ярилцлаа.
-Юуун түрүүнд ХАБЭА-н талаар товчхон мэдээлэл өгөөч ?
-Монгол Улсад 2018 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн нэршлээр нь ярихад иргэд сүртэй хүлээж авдаг. Үүнийг хөнгөн, ойлгогдохоор тайлбарлавал хувь хүн бүр ажиллах явцдаа эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, стандартыг хангаж ажиллахыг ХАБЭА гэж нэрлэж байгаа юм.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрхэн мөрдүүлэх вэ?
-Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 130 гаруй стандартыг мөрдөн ажиллаж байна. Үүнийг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсээс тогтсон хэм хэмжээнд нь тааруулан мөрдүүлдэг. Гэр бүл, Хөдөлмөр хамгааллын сайдын 2015 оны А/104 дүгээр тушаалын дагуу 50 хүртэлх ажилтантай ААН-үүд Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн орон тооны бус ажилтантай байж болох бол эрсдэл өндөртэй буюу Уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниуд ажилчдын тооноос хамаарахгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан алба, хэлтэс ажиллах шаардлагатай гэж үздэг. Харин 20-иос доош ажилтантай ААН, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан ажилтныг гэрээлэн гүйцэтгүүлж болно гэж тогтоосон байдаг. Эдгээр байгууллагуудад томилогдсон албан хаагч үйл ажиллагаандаа мөрдөх стандартыг хангуулж ажиллах юм.
-Дорнод аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг мөрдүүлж, олон нийтэд сурталчлан таниулж ажиллах зорилготой Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл гэж бий. Зөвлөлөөс олон нийт рүү чиглэсэн ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 17 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар зөвлөл нь 2018 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү зөвлөлийн гол зорилго нь таны хэлдгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Зөвлөлөөс сүүлийн жилүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуйн сарын аян”-ыг тодорхой уриалга дэвшүүлж зохион байгуулж ирсэн. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан Монгол Улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг онцгойлон “ХАБЭА сарын аян” болгон зарлаж жилийн турш ХАБЭА тухай хуулийг хангаж ажилласан ААН байгууллагуудаа шалгаруулан урамшуулж, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор 2012 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Мөн хуулийг олон нийтэд сурталчлан таниулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
-Дорнод аймагт сүүлийн хагас жилийн байдлаар уул уурхай, газрын тос, зам арчлалт, шинэчлэлтийн үйл ажиллагаа явуулж буй газруудад осол аваар гарах болсон тухай мэдээллүүд үе үе гардаг. Та бүхэн үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
-ХХҮГ, дээрх салбар зөвлөл нь зөвхөн хуулийг сурталчлан таниулах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөмж гаргаж ажилладаг. Харин үйлдвэрийн болон ажлын байран дээр гарсан осолд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Улсын байцаагч нь тус газарт очиж ослыг судлан бүртгэж, хяналт тавьж дүгнэлт гарган ажиллах эрх бүхий этгээд гэж хэлж болно.
-Ихэвчлэн үйлдвэрийн ослыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүссэн гэж шууд ойлгох нь бий. Тиймээс энэ төрлийн жишээн дээр тулгуурлан хариулт өгөөч.
-Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-ууд дээр дурдсанчлан ХАБ-ыг хангах чиглэлээр ажилчдадаа сургалт мэдээллийг жилд 1-2 удаа өгөх ёстой. Энэ хүрээнд шинэ ажилтан болон нэгээс нөгөө хэлтэс рүү шилжин ажиллаж байгаа ажилчдад сургалт зохион байгуулдаг. Дорнод аймагт энэ чиглэлийн сургалт зохион байгуулах эрхтэй дөрвөн байгууллага байдгаас хоёр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Дээрх байгууллага нь зөвлөмж мэдээллийг хүргэсээр байдаг. Иргэн бүр ажлын байран дээрээ стандарт журмыг зохих хэмжээний дагуу мөрдөж ажиллавал энэ төрлийн осол гарах магадлал буурна. Тиймээс иргэдийн зүгээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хүлээх хэрэгтэй гэдгийг сануулан хэлмээр байна.
-Яг өнөөдрийн байдлаар сургалт зохион байгуулж байгаа байгууллага байна уу?
-Политехник коллеж, “Саяар Ундрах” ХХК гэсэн хоёр байгууллага тогтмол сургалт явуулж байна. Политехник коллежийн тухайд сургуулиа түшиглээд ХАБЭА чиглэлээр сургалтын төвийг ажиллуулж нийт байгууллагуудад мэргэжлийн багш нар сургалт мэдээлэл хүргэдэг. Мөн “Саяар Ундрах” ХХК нь хуульд заасны дагуу 1-2 удаа сургалтыг зохион байгуулж байна.
-Дорнод аймагт ХАБЭА мөрдүүлж ажиллахад тулгамдаж байгаа асуудал гэвэл?
-Салбарын сайдын 2015 оны А/104 дүгээр тушаалын дагуу Төрийн байгууллагууд ХАБЭА ажилтантай байх ёстой.
Манай аймгийн хувьд Төрийн байгууллагуудад энэхүү тушаал хэрэгждэггүй. Учир нь ажлын байрны орон тоог батлаагүй нөгөө талаар цалингийн төсөв тусгагдаагүйгээс энэ чиглэлийн мэргэжилтнийг ажиллуулдаггүй гэж хэлж болно. Төрийн байгууллага нь тухайн жилийн төсвийн 0.5 хувь, ААНБ-ууд нийт төсвийн 1.5 хувийг тус тус ХАБЭА ажилд зарцуулах хуулийн заалт бий. Үүнийг төрийн байгууллагуудад мөрдүүлэх нь тулгамдаж буй асуудлын нэг. Сангийн яаман дээр төсөв нь суудаггүй учраас ийм асуудал үүсээд байгаа юм.
-Тэгвэл өнөөдрийн байдлаар Дорнод аймагт ХАБЭА хариуцсан ажилтантай Төрийн байгууллага бий юу?
-Хавсарч ажиллаж байгаа хэд хэдэн төрийн байгууллага бий.
Баярлалаа
Тоологдсон малын 10 хувьд дахин хяналтын тооллого зохион байгуулна
Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажил...
Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
Аймгийн төвд ойр сумдад малын хулгайн гэмт хэрэг дийлэнх байна
Цагаан-Овоо суманд 328,966 толгой мал өвөлжинө
Шинэ усан бассейныг ашиглалтад авна
Г.Дарамзагдын амьдрал, уран бүтээлээр хөглөгдсөн өдрүүд үргэлжилж байна
Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэлээ
Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжинэ
Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо
Хүүхэд хамгааллын “Асуудал–шийдэл” аян эхэллээ
Нарны хүүхэд бадминтоны тэмцээнд 180 гаруй тамирчид оролцож байна
Энгэртээ гялтайх ч одонгүй буцсан энгүй авьяастан Гончигдамбын Дарамзагд
Энэ өдөр түүхийн хуудаснаа тодоор үлдсэн үйл явдлууд
Physical Asia: MONGOLIA TEAM
Инженерийн шугам сүлжээ хийж сэтэлсэн замыг хэвийн болгох чиглэл өгчээ
“АЛТАН ЦОМ” –ыг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
Төгрөгийн ханш он гарснаас хойш анх удаа чангарч байна
“Байгаль шинжлэл-2025” олимпиадад 1000 гаруй сурагч оролцож байна
Зээлийн батлан даалтын сан 50 орчим тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ
Хүүхдээс мэдүүлэг авах өрөөтэй боллоо
Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 хувь бүрдүүлжээ
Энэ сарын 07-оос эхлэн хүйтэрч, цасан шуурга шуурна
А92 бензиний ачилт хийгджээ
Хэрлэн сумын ИНХ боллоо
Зүүн бүсийн шагайн харваа эхэллээ
"Хуримтлалтай Дорнодчууд" марафон 6 насны ангиллаар боллоо
2025 оны 12 дугаар сар болон 2026 оны 01, 02 дугаар саруудын цаг агаарын урьдчил...
“Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэн Дорнод аймагт
Дорнод аймгийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтад 1780 иргэн санал өгчээ
ДО-УБ чиглэлд унтлагын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
Нээлттэй дуудлага худалдаагаар 5 автомашин зарна
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг батламжиллаа
Дорнод аймагт "Улаанбурхан" өвчний тархалт эрсдэл өндөртэй байна