Цагаан-Овоо сумын сургууль цэцэрлэгт тусламж үзүүллээ

2025-10-15

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Хөлөнбуйр сумын нутагт 9 дүгээр сарын 02-ны өдөр хүчтэй салхи салхилан, ширүүн бороо орсны улмаас байгалийн онц аюултай үзэгдэл болж, айл өрх албан байгууллагууд их хэмжээний хохирол амссан юм. Тэгвэл Хэрлэн сумын Засаг дарга Чойбалсан хотын ард иргэд, ААН, байгууллагад хандаж гамшигт үзэгдэл болсон сумдад тусламж үзүүлэх уриалга гарган, тусламжийн аяныг зохион байгуулсан.

Өнөөдөр хандиваар цугласан дэвтэр, сурах бичиг, дулаан хувцас хүнсний бүтээгдэхүүн, мөнгөн тусламжийг Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд Хэрлэн сумын  Засаг даргын орлогч Ганбаяр хүлээлгэн өглөө.

Хандивт Хэрлэн сумын иргэд ААНБ-ууд, ерөнхий боловсролын 1-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль, Хан-уул цогцолбор сургуулийн удирдлагууд, багш, эцэг эх, сурагч нар оролцсонд Хэрлэн сумын Засаг даргын зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байна

Сэтгэгдэл бичих:

Илгээх