Шилдэг хамтарсан баг , шилдэг албан хаагч орон сууцны урьдчилгаагаар шагнууллаа

2026-01-22

Дорнод аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлөөс хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, авьяас ур чадварыг нээн хөгжүүлэх зорилготой “Хүн болох багаасаа” төслийг дөрөв дэх жилдээ, мөн 2024 оноос орон нутгийн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн “Хүүхэд-Эрдэнэ” төслийг хэрэгжүүлдэг.

 616826429_1246773990925351_7152021738339602976_n.jpg

 

Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 24 хамтарсан баг зорилтод бүлгийн хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах, шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

 616811710_1246773890925361_7823802903734156036_n.jpg

Хамтарсан багийн ажлын үзүүлэлтийг жил бүр дүгнэж, шилдэг багийг шалгаруулан орон сууцны урьдчилгаа болон автомашинаар дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн  оны ажлын үзүүлэлтээр “Шилдэг хамтарсан баг”-аар Хэрлэн сумын 4 дүгээр багийн хамтарсан баг, Матад сумын хамтарсан баг шалгарч автомашинаар шагнууллаа.

616810514_1246772967592120_3347138740371587512_n.jpg

Мөн шилдэг нийгмийн ажилтнаар Хэрлэн сумын 2 дугаар багийн нийгмийн ажилтан Г.Энхтуяа, шилдэг цагдаагийн албан хаагчаар Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч Б.Өлзийбаяр нар шалгарч тус бүр орон сууцны урьдчилгааны 20 сая төгрөгийн дэмжлэг хүртсэн юм.

616836104_1246773750925375_540666660562793313_n.jpg

Сэтгэгдэл бичих:

Илгээх