“Уншдаг Дорнодчууд” аяныг эхлүүлнэ

2026-01-19

Дорнод аймгийн төв номын сан түүхт 80 жилийн ойгоо угтан “Уншдаг Дорнодчууд” аяныг зохион байгуулахаар төлөвлөж,  аяны хүрээнд цахим ном уншигчийн жилийн эрхийг 10,000 төгрөг болгон хямдруулжээ.

 

Дорнод аймгийн төв номын сан иргэдийн уншиж, суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим номын үйлчилгээг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Тодруулбал Монгол ардын аман зохиол, үлгэр, домог, туульсууд, Монголын болон дэлхийн сонгодог зохиолчид, яруу найрагчдын бүтээлүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зэрэг 1100 гаруй ном, зохиолыг цахим хэлбэрт шилжүүлж, уншигчид хаанаас ч, цаг хугацаанаас үл хамааран ашиглах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх