Дорнод аймгийн нийт нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг

2026-01-14

Дорнод аймаг 123 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Нийт нутгийн 21 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг.

 

Өнөөдрийн байдлаар аймгийн Байгаль хамгаалалтын захиргаа Хөлөнбуйр, Матад, Баянтүмэн сумын нутаг дахь тусгай хэрэгцээт газар нутгуудыг хамгаалж байна. 

 

Дорнод аймаг цаашид орон нутгийн тусгай хэрэгцээт газар нутгийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Учир нь  орон нутгийн тусгай хэрэгцээт газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь биологийн төрөл зүйлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний гол коридор болдгоороо чухал ач холбогдолтой. Мөн тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээт газрын ангилалд багтааснаар ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах эрсдэлээс хамгаалдаг.

Сэтгэгдэл бичих:

Илгээх