Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

2025-04-22

Хөлөнбуйр Цагаан-Овоо сумын заагт малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Цагаан-Овоо сумаас Хөлөнбуйр сум руу нэвтрэх зам хаасан гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Хөлөнбуйр сумын Засаг дарга Ю.Цэпэлмаагаас тодрууллаа.

"Манай сум Цагаан-Овоо сумын Элст боон багтай хойгуураа хил залгаа оршдог. Энэ сарын 16-ны өдөр тус сумын Элст боон багт шүлхий өвчний тохиолдол батлагдсан. Хөлөнбуйр сумын Нарангийн энгэр гэх газар хөрш залгаа нутагладаг  малчин Б-ийн 10 ишиг 2 хурга үхэж, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн даруйд шинжилгээнд явуулаад байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч манай суманд ажиллаж, шүлхийн вакциныг 3 дахь өдрөө хийж байна. Үргэлжлүүлэн ариутгал халдваргүйтгэл хийнэ. Мөн сумын Засаг даргын захирамжаар 24 цагийн пост болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна" гэлээ.

Цагаан-Овоо сумын Засаг даргаас дээрх мэдээллийн талаар тодруулж эргэн мэдээлэх болно

Сэтгэгдэл бичих:

Илгээх