Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарчээ

2026-01-06

Дорнод аймагт 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Залуус хорооллын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохироосон ноцтой хэрэг гарч, аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна. 

Аймгийн Цагдаагийн газарт сүүлийн 14 хоногт 141 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Тодруулбал, гэмт хэргийн 58, зөрчлийн шинжтэй 83 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 62-ыг нь цагдаагийн алба хаагч эргүүл хяналт хийх үедээ биечлэн илрүүлж арга хэмжээ авчээ.

Гэмт хэргийг төрлөөр авч үзвэл золгүй байдлаар амь насаа алдсан таван иргэний хоёр нь осгосон, малын хулгайн гэмт хэрэг дөрөв, залилах гэмт хэрэг 10, цахим орчинд нэр төрд халдсан дөрөв, хулгайн хэргийн таван гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна. 

Сэтгэгдэл бичих:

Илгээх