Өнгөрсөн амралтын өдрөөр Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, Хүний нөөцийн ажилтнаа зүрхнийх нь орчимд хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлэв.
Сүүлийн үед газрын тосны ажилчдыг цомхотгох асуудал яригдаж, цалин хангамж бага учир олноороо ажлаасаа гарах болсон байна.