Боловсролын дэд сайд Д.Гантулга багш нартай уулзаж, санал хүсэлтийг сонслоо

2026-01-06

Өнөөдөр Дорнод аймагт Боловсролын дэд сайд Д.Гантулга ажиллаж байна. Энэ үеэрээ боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Багш нар сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав.

Мөн Хан-Уул сургуулийн бага сургуулийн барилга, 17 дугаар цэцэрлэгтэй танилцах юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх