Иргэдээс газар авах хүсэлтийг авч, дарааллын дагуу олгоно

2025-12-23

Энэ сарын 31-нээс цахим системээр иргэдийн газар авах хүсэлтийг авч, дараалллын дагуу олгож эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан.

Хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн /egazar/-ээр хүлээн авч холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан.

Тэгвэл найм хоногийн дараа иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж дарааллын дагуу олгож эхлэх юм.

"Арванхоёрдугаар сарын 31-нээс иргэд газар авах хүсэлтээ цахимаар өгнө. Өгсөн хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу газар олгох ажил хийгдэж эхэлнэ" гэжээ

Сэтгэгдэл бичих:

Илгээх