Дорнод аймгийн Төв номын сан ноднин жил Монгол Улсын Үндэсний номын сангийн нэрэмжит “Ном цом”-ын эзнээр шалгарчээ. Сүүлийн жилүүдэд дотоод нөөц боломждоо тулгуурлан үйл ажиллагааны чанар хүртээмжээ сайжруулсаар байгаа тус номын сангийн захирал Н.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Хүмүүсийн ном унших сонирхол ер нь хэр байна вэ? Ямар төрлийн ном, сонин илүү сонирхож байх юм?
-Цар тахлын дараахан бол номын сан бараг эзэнгүй шахуу байдаг байлаа. Манайх цахим номын санг нэвтрүүлснээр уншигчдын сонирхол эргэн сэргэхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Сүүлийн үед иргэдийн ном, сонин унших сонирхол нэмэгдэж байна. Ноднин жил гэхэд л, 13 мянган иргэнд 20 гаруй ном, сонин олгосноос 750 нь шинэ үйлчлүүлэгч байсан. Өдөрт 250-300 хүүхэд үйлчлүүлж байна. Гэр бүлийн уншлагын танхимаар өдөрт 10-15 ээж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн ирж тогтмол үйлчлүүлдэг болсон. Сүүлийн үед хүмүүс уран зохиолын ном унших сонирхол нь жаахан багасаж, хувь хүний хөгжлийн тухай ном хэвлэлүүдийг түлхүү сонирхох болсон бол ЕБС-ийн сурагчид адал явдал, танин мэдэхүйн номд шимтдэг болж. Ямар ч цаг үед байнга үйлчлүүлдэг ахмадууд маань бас бий шүү.

-Манай аймгийн Төв номын сан хэдэн уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлдэг вэ? www.Dnom.mn цахим номын сангаа хэдэн төрлийн номоор баяжуулаад байна?
-Манайх нийтийн болон гэр бүлийн, хүүхдийн, цахим уншлагын гэсэн дөрвөн танхимтай. Уншигчдад орон зай, цаг хугацаа үл хамааран, хаанаас ч уншиж боломжийг олгох нь энэ цаг үетэйгээ нийлэх чухал ажил байсан. Тиймээс 2022 оноос www.dnom.mn сайтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цахим номын сан байгуулснаар одоогийн байдлаар 1300 гаруй зохиолыг байршуулаад байна. Мөн цэцэрлэгийн насныханд зориулж зурагт ном болон монгол ардын үлгэр туужийг аудио, хөдөлгөөн хэлбэрт оруулсан, ЕБС-ийн ахлах, дунд ангийнханд зориулж заавал унших номын жагсаалт гарган үйлчилж байна. Одоо цэцэрлэгийн хүүхдүүд багштайгаа ангиараа ирж манайхаар үйлчлүүлдэг болсон. Энэ оноос төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичигт шилжүүлсэнтэй холбоотойгоор монгол бичгээр туурвисан 80 гаруй бүтээлийг цахим номын сандаа байршуулах ажлыг ноднин жилээс хийж эхлээд явж байна. Аймгийн номын сангаар нэг ч удаа үйлчлүүлж үзээгүй, алслагдсан сумдын хүүхдүүд цахим номын сангаар үйлчлүүлж байгаа нь бидний хийсэн ажлын үр дүн юм даа. Нэг сарын эрхийг 5000 төгрөгөөр аваад бүх номыг унших боломжтой. Номын санчид бид уншигч өөрөө ирэхийг хүлээх биш боловсролын олон талт ажлыг хэрэгжүүлж соён гэгээрүүлэх ажлыг цаг тутамд хийж байх ёстой шүү дээ.

-Танай гэр бүлийн уншлагын танхимаас үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах гэсэн чин сэтгэл харагдаж байна. Хүүхдээ тоглуулах, унтуулах хэсэгтэй юм гээч?
-Ноднин жил бидний хийж амжуулсан нэг онцлог ажил маань. Гэр бүлийн уншлагын танхимаар үйлчлүүлэгчид хүүхдээ тоглуулангаа 3-5 үлгэрийн болон бусад төрлийн номтой богц сонгон авч, гэр бүлээрээ ном унших боломжтой. Мөн үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс кофе шоп нээн ажиллуулж байна. Энэ танхимаар үйлчлүүлсэн ээжүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань сэтгэл хангалуун байгаа шүү.
-Манай аймаг Төв номын сангийнхаа баяжилтад хэдий хэрийн төсөв мөнгө тавьдаг вэ? Анзаараад байх нь ээ, хамгийн үнэ цэнтэй, нийгмийг соён гэгээрүүлэх зүйлдээ “чихэр долоолгох” маягтай хандаад байх шиг санагддагаа нуух юун.
-Номын сангийн сан хөмрөгийн баяжилтад хувь хүн, ААН-үүд хандив өгдөг байгаасай гэж боддог. Жилд хамгийн ихдээ 5 сая төгрөг л төсөвт тавигддаг буюу 100-150 ширхэг ном шинээр авах боломжтой байдаг. Зарим жилд нэг ч төгрөггүй орхигдоод үлдсэн тохиолдлууд ч бий. Аймаг, сумын Засаг дарга нар эрх үүргийн хувьд номын сангийн үйл ажиллагааг дэмжинэ гэж “Номын сангийн тухай хууль”-д заасан байдаг ч манайхан төсвийн тухай хуулиа сахиад салбарын хуулийг орхигдуулаад байх шиг санагддаг. Тийм ч учраас хөдөөгийн 13 сумын Засаг дарга нартай уулзаж, манай номын сангийн тухай хуулийг танилцуулж, аймгийн Засаг даргатай хийх гэрээнд нь тусгуулах саналтай байгаа. Сумын Засаг дарга нар энэ хуулийг судалж, бидний санаачилгыг дэмжиж сумынхаа номын санд 500 мянган төгрөг ч болтугай тавиасай гэж хүсэж байна. Гэхдээ төсөв шийддэг сумд бас бий.

-Энэ жил номын баяжилтдаа хэдэн төгрөг суулгуулав?
-Энэ жил номын баяжилтад төдөн төгрөг хэрэгтэй гэдэг саналаа оруулж чадаагүй. Учир нь 2024 онд номын сангийнхаа дээвэр гадна фасадын засварт 190 сая төгрөгийг батлуулж засвараа бүрэн хийгээд санаа амраад сууж байна. Номын сангийн барилга 1985 оноос хойш нэг ч засварт ороогүй байсан. Мэдээж төсөв гэдэг тоотой учраас том ажлуудаа шийдүүлсэн. Цаашид хүүхдийн уншлагын танхимаа тохижуулж, орчныг нь сайхан болгомоор байна, ирээдүй үе шүү дээ. Одоо томоотой, номхон суугаад ном уншдаг цаг өнгөрсөн. Орчин нь дагаад гоё байх хэрэгтэй байна. Тийм ч учраас бид боломждоо тааруулаад гаднаа wi-fi орчинтой ногоон номын санг хийсэн. Дулааны улиралд их гоё байдаг.
Сэтгүүлч Т.Туяацэцэг
Тоологдсон малын 10 хувьд дахин хяналтын тооллого зохион байгуулна
Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажил...
Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
Аймгийн төвд ойр сумдад малын хулгайн гэмт хэрэг дийлэнх байна
Цагаан-Овоо суманд 328,966 толгой мал өвөлжинө
Шинэ усан бассейныг ашиглалтад авна
Г.Дарамзагдын амьдрал, уран бүтээлээр хөглөгдсөн өдрүүд үргэлжилж байна
Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэлээ
Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжинэ
Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо
Хүүхэд хамгааллын “Асуудал–шийдэл” аян эхэллээ
Нарны хүүхэд бадминтоны тэмцээнд 180 гаруй тамирчид оролцож байна
Энгэртээ гялтайх ч одонгүй буцсан энгүй авьяастан Гончигдамбын Дарамзагд
Энэ өдөр түүхийн хуудаснаа тодоор үлдсэн үйл явдлууд
Physical Asia: MONGOLIA TEAM
Инженерийн шугам сүлжээ хийж сэтэлсэн замыг хэвийн болгох чиглэл өгчээ
“АЛТАН ЦОМ” –ыг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
Төгрөгийн ханш он гарснаас хойш анх удаа чангарч байна
“Байгаль шинжлэл-2025” олимпиадад 1000 гаруй сурагч оролцож байна
Зээлийн батлан даалтын сан 50 орчим тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ
Хүүхдээс мэдүүлэг авах өрөөтэй боллоо
Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 хувь бүрдүүлжээ
Энэ сарын 07-оос эхлэн хүйтэрч, цасан шуурга шуурна
А92 бензиний ачилт хийгджээ
Хэрлэн сумын ИНХ боллоо
Зүүн бүсийн шагайн харваа эхэллээ
"Хуримтлалтай Дорнодчууд" марафон 6 насны ангиллаар боллоо
2025 оны 12 дугаар сар болон 2026 оны 01, 02 дугаар саруудын цаг агаарын урьдчил...
“Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэн Дорнод аймагт
Дорнод аймгийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтад 1780 иргэн санал өгчээ
ДО-УБ чиглэлд унтлагын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
Нээлттэй дуудлага худалдаагаар 5 автомашин зарна
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг батламжиллаа
Дорнод аймагт "Улаанбурхан" өвчний тархалт эрсдэл өндөртэй байна