Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 271-298 км хоорондох 27 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Чандмань тал" ХХК шалгарчээ
Улсын төсвийн 38.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус замын ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтын дагуу оролцогчдоос гомдол гаргах хугацаа дуусмагц гэрээ байгуулна гэж Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлэв.