Өнгөрсөн шөнө Халхгол суманд хамгийн хүйтэн хонов

2026-01-14

Өнгөрсөн шөнө бүх нутгаар -24 -35С  хүйтэн буюу өмнөх шөнөөс Чулуунхороот, Халхгол сум 1-2 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-8 градусаар дулаан хонолоо. Хамгийн хүйтэн нь Халхгол суманд -35 градус хүйтэн хоножээ.

 Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажиглалтын талбайн хэмжилтээр  өнгөрсөн шөнө Булган, Баяндун, Хөлөнбуйр сумдын нутгаар 0.0 мм цас орж,  Дашбалбар, Цагаан-Овоо, Гурванзагал, Халхгол сумдын нутгаар 10-17 см, бусад сумдын нутгаар 2-7 см цасан бүрхүүл тогтсон байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих:

Илгээх