Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ

2024-11-27

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Жи Юнчянь тэргүүтэй зочид төлөөлөгчид Дорнод аймагт айлчлал хийжээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Ёл : Хавирга-Архашаат боомтоор иргэд наймаас доош  суудалтай жижиг оврын автомашинаар нэвтрэх боломжийг бий болгоход хамтран  ажиллах  санал дэвшүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Жи Юнчянь ойрын хугацаанд шийдвэрлэн дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Мөн "Монгол Улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар хоорондын 3 талт хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан заалтын хүрээнд, талууд нөөц боломждоо тулгуурлан  голлох салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх" саналыг дэвшүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх