Камерын тусламжтайгаар 283 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ

2026-01-20

Орон нутгийн төсвийн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2024-2026 онуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 220 цэгт 820 камерыг суурилууах ажил он дамжин хэрэгжиж буй.

 

2024 онд 139 цэгт 482 камерыг суурилуулж, 2025 онд аймгийн Цагдаагийн газарт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг ашиглалтад оруулж камерын тусламжтайгаар зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.

 

2025 онд  “Дижитал повер” ХХК-аас 80 цэгт 331 камер, “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-аас 65 цэгт 181 камер суурилуулж нийт 145 цэгт байрлах 512 камерыг "Теле камерын хяналтын дэд төв"-өөс хянаж байгаа юм.

 

“Теле камерын хяналтын дэд төв”-өөс 145 цэгт байршуулсан 512 камерыг хянаж байна

 ebbc7150-9a33-469b-9568-754812c8774d.jpg

Энэ хугацаанд нийт 283 гэмт хэрэг, зөрчлийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж, цагдаагийн газрын эрх бүхий алба хаагчдад холбогдох хууль, журмын дагуу шилжүүлж ажилласан нь мөрдөн шалгах ажиллагаа болон иргэдийн аюулгүй орчинд амьдрах байдалд бодит үр дүн үзүүлсэн гэдгийг аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.

 

Тодруулбал Хэрлэн сумын 1 дүгээр багт 23 цэгт 67 камер, 4 дүгээр багт 24 цэгт 82 камер, 6 дугаар багт 23 цэгт 67 камер, 7 дугаар багт 15 цэгт 60 камер, 8 дугаар багт 9 цэгт 36 камер, 9 дүгээр багт 18 цэгт 40 камер, 10 дугаар багт 20 цэгт 72 камер, 11 дүгээр багт 15 цэгт 49 камер байршуулаад байна. Мөн тээврийн хэрэгслийн дугаар илрүүлэгч бүхий 12 камер, авто замын уулзварын 23 цэгт 45 камераар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг хянаж байгаа юм.

 

Бүрэн камержуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгах юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх