Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг батламжиллаа

2024-11-20

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Дорнод аймгийн Засаг даргаар Шүхэртийн Ёлыг томилов.

Тэрээр 2003-2006 онд “Дорнод  Нийтийн Аж Ахуй” ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер, 2006-2012 онд “Чойбалсан Хөгжил” ОНӨҮГ-ын дарга, 2012-2016 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2016  оноос хойш аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан билээ.


1988-1998 онд Дорнод аймгийн 7-р сургууль, 1999-2003 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг Маркетингийн менежер, 2009-2010 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежер, 2009-2011 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистр зэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх