Нээлттэй дуудлага худалдаагаар 5 автомашин зарна

2025-03-17
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04/04 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Орон нутгийн өмчийн газраас 5 тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар зарлаад байна.
Дуудлага худалдаанд оролцогчдыг 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт 239 номерын өрөөнд бүртгэх юм. Тус худалдааг ирэх  сарын 16-ны өдрийн 09:00 цагт  зохион байгуулахаар төлөвлөн оролцох хүсэлтэй иргэдийг иргэний үнэмлэхний хуулбар, дэнчингийн мөнгө тушаасан баримтын хамт авч ирж, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг бөглөж, бүртгүүлэх боломжтойг албан ёсны хаягаараа дамжуулан олон нийтэд мэдээлжээ. 
Тодруулбал дэнчингийн мөнгө буюу 250-350 мянган төгрөгийг Орон нутгийн өмчийн газрын Төрийн сан банк нь дахь 100070051424 дугаартай дансанд тушааснаар дуудлага худалдаанд оролцох эрх үүсэх аж.

Сэтгэгдэл бичих:

Илгээх