Зөвхөн Африк тивд амьдардаг Өрөвтас Чух нуурын орчимд үзэгджээ

2025-10-09

Чух шувуу судлалын суурингийн хамт олон судалгааныхаа үеэр аварга том Өрөвтас шувууг Улз голын хөндийд олж харжээ.

Marabou Stork Leptoptilos Crumeifer хэмээх нэгэн төрлийн энэхүү Өрөвтас 1.5 м өндөр, 9 кг жинтэй, далавчаа дэлгэхэд 3.7 м хүрдэг. Зөвхөн Африк тивд тархан амьдардаг, нүүдэггүй буюу суурин амьдралтай шувуу юм.

Судлаачид энэ шувууг Хятад улсын амьтны хүрээлэнгээс байгаль суллагдсан эсвэл алдагдсан байх магадлалтай гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх