Хүн болох багаасаа спорт төсөл Халхгол

2025-11-25
"ХАЛХГОЛ СУМ"-ын ерөнхий боловсролын сургууль сум орон нутгийнхаа суралцагчдын спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "ХҮН БОЛОХ БАГААСАА" спорт төсөлд 3 дахь удаагаа хамрагдаж байна.
Волейбол-Т.Дөлгөөн багш
Сагсан бөмбөг-Д.Мөнх-Эрдэнэ багш
Хөнгөн атлетик-Э.Золзаяа багш нар 3 төрлийн спортын дугуйланг амжилттай хичээллүүлж байна.
Сагсан бөмбөгийн дугуйланд бага ангийн 10, дунд ангийн 12 суралцагч эхний сард хамрагдаж батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сагсан бөмбөгийн анхан шатны техник буюу шидэлт ба залалтын техник сурч багийн тоглолт хийж, биеийн ерөнхий хөгжлийн анхан шатны дасгалууд сурав.

Сэтгэгдэл бичих:

Илгээх