Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажиллаж байна

2025-12-05

Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг нь улсын зэрэглэлийн анхны Монгол уламжлалт эмчилгээг гол болгож, орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн А зэрэглэлийн гуравдугаар түвшний эмнэлэг Монгол уламжлалт анагаах ухаан, Монгол эм бэлдмэлийн үйлдвэрлэл, түүний практик хэрэглээ, сургалт, судалгааны төв болсноор, Өвөр Монгол дахь Монгол анагаахын салбарын гол нэг төв юм гэж тодорхойлогддог.

Уг эмнэлэг нь Монгол үсгийн цахим хэлбэрийн өвчний түүхийг тэмдэглэх системийг анх нэвтрүүлжээ.

  Улсын Монгол эмнэлгийн мэргэжлийн сургалтын төв, улсын Монгол эм найруулах төв, найман муж орны Монгол эмнэлгийн эмчилгээ, судалгаа, сургалтын төв бөгөөд монгол эмнэлгийн олон улсын харилцааны төв, ӨвөрМонголын Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний дээд сургууль, монгол эмнэлгийн харьяат эмнэлэг, ӨвөрМонголын үндэстний Их Сургуулийн дадлагын газар аж. 210 мянга гаруй өвчтөнд үйлчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн 11 мянга гаруйд хүрчээ.

Эмнэлэг нь улсын зэрэглэлтэй монгол эмийн гол туршилтын тасаг байгуулж, Монгол эмд хэрэглэгдэх ургамлын судлалын тасаг, молекулын хорт хавдар судлал болон эс биологийн судлалын тасаг, биологи химийн судлалын тасаг зэргийг нээжээ. Эм авах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх зэрэг туршилтын төхөөрөмжийг хийж, туршилтын тасагт өндөр зэрэглэлийн судлаачидтай хамтран ажиллаж байна. Тус эмнэлэг нь бүх биеийн ясны нягтралын илрүүлэгч, хөхний булчирхайн маммограф дижитал аппарат, DR, автомат биохимийн дүн шинжилгээ, цус диализ систем зэрэг дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй.

Сэтгэгдэл бичих:

Илгээх