Г.Дарамзагдын амьдрал, уран бүтээлээр хөглөгдсөн өдрүүд үргэлжилж байна

2025-11-17

Энэ жил хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагдын мэндэлсний 90 жилийн ой тохиож буй. Ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал, олон улсын мэргэжлийн дулаачдын 5 дугаар уралдааныг зохион байгуулж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотноо түүний намтар, уран бүтээлийн “Өв судлал" эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын консерваторын эрдэм шинжилгээ эновоцын алба зохион байгуулж  урлаг, соёл судлаач нар оролцож алтан үеийн уран бүтээлчээ алдаршуулж, уран бүтээлийг нь хойч үедээ үлдээх сурталчилах түгээх ажлыг үргэлжлүүлж байна. Мөн олон улсын мэргэжлийн дулаачдын уралдаанд 40 шахам мэргэжлийн дуучид оролцож түүний уран бүтээлээр хөглөгдсөн өдрүүд үргэлжилж буй. 

 

Тэрээр “Нүүдлийн замд” дуурь  , “Ленин” – оратори  , “Хүн” – магтуу-найраглал 1975-1976 (Ж.Межелайтисын найраглал), “Нэг цэргийн тухай дууль”  (Ч.Чимидийн шүлэг), 500 орчим найрал дуу, чуулга, дуу, романс, бүжгийн хөгжим, 200 орчим дууны найруулга хийжээ. “Баавгай дуулах уу” хөгжимт жүжиг ,  “Гургалдай” хөгжимт жүжиг  , киноны хөгжим “Ардын цэрэг”,  “Өргөн Сэлэнгэ” дууны түүвэр , “Орчлонд бид азтай төржээ” дууны түүвэр  “Монголын сайхан орон” зэрэг сор болсон олон бүтээлүүдийг туурвисан билээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх