Хүүхэд хамгааллын “Асуудал–шийдэл” аян эхэллээ

2025-11-13

Дорнод аймгийн 13 сум, Хэрлэн сумын 11 багийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх зорилгоор эргэн хяналтын ажлыг зохион байгуулж “Асуудал-шийдэл” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд хүүхэд болон гэр бүлд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх, эрсдэлт нөхцөлд өртөх магадлалтай 250 хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг үе шаттайгаар хийж байгааг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлж байна.

Тус ажлын зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлийг бууруулах, хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүл юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх