Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо

2025-11-13

Аймгийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/553 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргалаа. Өвлийн улиралд авто замын гадаргуу хальтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөний аюулгүй байдал эрсдэлтэй болж байгаатай холбогдуулан осол, гэмтэл, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ноос 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хориглох зохицуулалт хийснийг аймгийн Цагдаагийн газраас мэдэгдэж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх