“АЛТАН ЦОМ” –ыг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна

2025-11-10

“АЛТАН ЦОМ”-ын хоёрдугаар тойргийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болсон "Алтан цом"-д хүч үзэж байгаа бөхчүүдийг Улсын арслан Э.Батмагнай 10 даваагаар тэргүүлж байна. Тодруулбал 10 барилдахад 10 давж, нэг ч унаагүйгээр барилдааныг тэргүүлж байгаа ганцхан бөх байгаа нь шинэхэн арслан Э.Батмагнай юм. Түүний араас 9 давж, 1 унасан 4 хүн бөх нэхэж байна.

“Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон, “Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл, “АПУ-Скайтел” баг Улсын харцага Б.Цэдэнсодном, “М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож нар 9 даваа, 1 унаатайгаар түүний араас нэхэж байна.

  1. “М-Си-Эс Энержи” баг Улсын арслан Э.Батмагнай 10 барилдаж 10 давсан
  2. “Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон 9 давж, 1 унасан
  3. “Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл 9 давж, 1 унасан
  4. “АПУ-Скайтел” баг Улсын харцага Б.Цэдэнсодном 9 давж, 1 унасан
  5. “М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож 9 давж, 1 унасан

Сэтгэгдэл бичих:

Илгээх