“Байгаль шинжлэл-2025” олимпиадад 1000 гаруй сурагч оролцож байна

2025-11-08

“Байгаль шинжлэл–2025” багийн олимпиад өнөөдөр эхэлж, физикийн хичээлийн төрөлд 18 багийн 404, химийн хичээлийн төрөлд 22 багийн 329, газарзүйн хичээлийн төрөлд 17 багийн 255, биологийн хичээлийн төрөлд 16 багийн 240 сурагч  оюунаа сорин өрсөлдөж байна.

Энэ онд тус төсөлд оролцож буй суралцагчдын тоо 2024 онтой харьцуулахад 831-ээр нэмэгдсэн нь хүүхдүүдийн оролцоо, идэвх улам сайжирчээ.

“Хүн болох багаасаа” хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, танин мэдэхүйд чиглэсэн “Байгаль шинжлэл–2025” төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Тус төсөл нь хүүхдүүдийн байгаль шинжлэлийн сонирхлыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны суурь мэдлэгийг бататгах, багийн ажиллагаа болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой бөгөөд гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх