Зээлийн батлан даалтын сан 50 орчим тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ

2025-11-06

Зээлийн батлан даалтын сан  нь барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй иргэн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн банкны зээлд 60 хүртэл хувийн батлан даалт гаргаж  2024 оноос эхлэн  Зүүн бүс Дорнод аймагт 14 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд  “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн 277, Сүхбаатар аймгийн 207, Хэнтий аймгийн 761 хоршоо буюу нийт 1245 хоршооны гишүүн малчдад 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргаж өгчээ. 

Тус байгууллага нь 2012–2021 онд жижиг, дунд үйлдвэр болон орон сууцны зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргаж байсан бол 2024 оноос хоршооны гишүүн малчдын зээлд батлан даалт үзүүлж байгаа юм. 

 Өнөөдөр Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат  зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай танилцан цаашид хоршоодын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сум бүрд зохион байгуулдаг малчдын зөвлөгөөнд оролцож, зорилтот бүлгийн иргэдийн хамрагдалтыг өргөжүүлэх, зээл авсан хоршоологчдод шат дараатай сургалтуудыг хэрэгжүүлж хамтран ажиллах талаар ярилцсан юм. 

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх