Энэ сарын 07-оос эхлэн хүйтэрч, цасан шуурга шуурна

2025-11-05

2025 оны 11 дүгээр сарын 07-нд ихэнх нутгаар, 08-нд бүх нутгаар, 08-09-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.

Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Иймд жолооч та

  • онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байх,
  • Зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх