Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 хувь бүрдүүлжээ

2025-11-05

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авалт нөөц бүрдүүлэлтийн явцтай танилцжээ.  Тодруулбал энэ жил болон өмнөх жилүүдэд бүрдүүлсэн өвс, тэжээлийн хадгалалт болон цаг агаар хүндэрсэн нөхцөлд нийлүүлэх өвс тэжээлийн хангажийг сайжруулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 3.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоолол бий.

Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ханган аймгийн аюулгүй нөөцөд 66,0 тонн өвс бэлтгэхээс 515 тонн, 57 тонн тэжээл бэлтгэхээс 80 тонн тэжээл бэлтгэж нөөцийг 100 хувь бүрдүүлжээ

Сэтгэгдэл бичих:

Илгээх