“Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэн Дорнод аймагт

2025-10-31

 “Соёлын орон зай—Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд Хөшөө цайдам музей, Дорнод аймгийн музейн хамтын ажиллагааны хүрээнд Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын нэг Түрэгийн хаант улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудаас бүрдсэн “Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэнг Дорнод аймагт 11 дүгээр сарын 03-06-ны өдөр дэлгэх юм.

Үзэсгэлэнд Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны хаан хүний хэрэглэж байсан эдлэл буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Билгэ хааны тахилын онгоноос олдсон алтан титэм, мөнгөн буга мөн Билгэ хааны дүү Культегин жанжны тахилын онгоноос олдсон хосгүй үнэт олдворууд бий.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх