Ургац хураалт 82 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-10-29

Аймгийн хэмжээнд энэ онд 11 сумын нутагт газар тариалангийн 31 аж ахуйн нэгж, 12 иргэн, бүлэг, нөхөрлөл нийт 34,401 га талбайд тариалалт хийжээ. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Ургацын урьдчилсан балансаар нийт 29 мянган га талбайгаас 32.4 мянган тонн ургац хураан авах төлөвлөгөөтэй байсан юм. Харин энэ сарын 23-ны байдлаар улаанбуудай 10 мянган тонн, эмийн ургамал 3700 тонн, тосны ургамал 2310 тонныг хураагаад байна. Түүнчлэн төмс 1.3 сая тонн, хүнсний ногоо 1,4 сая тонныг хураан авчээ.

Мөн Хэнтий, Сүхбаатар аймаг болон дотоодын үр тарианы найман аж ахуйн нэгжийн 6 сая тонн улаанбуудайг “Дорнод гурил” үйлдвэрийн худалдан авалтад тушаасан байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх