Багш нарын ажил хаялт үргэлжилж байна

2025-10-28

Улсын хэмжээнд багш нар үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан ажилт хаялт зарласан. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт Мэргэжлийн сургалтын 1 сургууль,  Ерөнхий боловсролын 6 сургууль, 4 цэцэрлэгийн багш ажилчид хуулийн хугацааны дагуу ажил хаялтад нэгдээд байгаа юм.

Тодруулбал Политехник коллеж, Хэрлэн сумын 11 дүгээр сургууль, 12 дугаар сургууль, Хөлөнбуйр сумын ЕБС, Сэргэлэн сумын ЕБС, Дашбалбар сумын ЕБС, Халхгол сумын ЕБС, 16-р цэцэрлэг, 17–р цэцэрлэг, Дашбалбар сумын цэцэрлэг, Сэргэлэн сумын цэцэрлэг тус тус ажил хаялтад нэгдээд байна.

 Улсын хэмжээнд нийслэл болон 14 аймагт багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх