Хөлөнбуйр аймгаас 1000 ширхэг гацуур модны тарьц хандивлав

2025-10-26

🌱БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгаас таван настай 1000 ширхэг гацуур модны тарьц, суулгацыг Дорнод аймагт хандивлалаа.

Өнөөдөр гацуур модны тарьц, суулгацыг “Монгол дайчдын хөшөө”-ний урд цэцэрлэгт хүрээлэнд тарьж, үлдсэн суулгацыг төрийн байгууллагууд болон сумдад хүлээлгэн өгнө.

Аймгийн Засаг даргын Хөлөнбуйр аймагт хийсэн айлчлалын хүрээнд хэрэгжүүлж буй ажил. Хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол орны ойжуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд чухал хувь нэмэр болох юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх