Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Х.Баттулга гишүүнд Төгрөг нуурыг зарсан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацааг олгосон. Энэ хугацаанд Х.Баттулга гишүүнээс ямар нэгэн бичиг ирээгүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газарт ямар нэгэн мэдээллийг ирүүлээгүй. Өчигдөр хэвлэл мэдээлэлд ярилцлагадаа Төгрөг нууртай хамааралтай эсэх талаараа тодорхой хариу өгөөгүй гэж ойлгож байна. Харин хэвлэлд өгсөн ярицлагадаа "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол зуун хувь аваарай" гэдэг үгийг хэлсэн байна. Би өнөөдөр бас хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн. Би нотолж байна. Надад хөдлөшгүй нотлох баримтууд байна. Хоёрдугаарт, албан ёсны баталгаатай эх сурвалж байна. Гуравдугаарт, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. Энэ материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан CAMEX гэх компани "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл байна. Энэ нь компанийг худалдан авах албан ёсны мэдэгдэл бөгөөд энэхүү баримт дотор энэ хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын бүтцийн тооцоо, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Мөн 507 нүүр баримт дотор Сингапурт бүртгэлтэй CAMEX-ийн охин компани нь 2009 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай Монгол Улсад уул уурхайн лицензийг олгож оронд нь дэд бүтэц байгуулж, орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичиг байгааг эндээс харж болох юм. Энэхүү санамж бичиг нь 2009 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрийн компанидаа, өөрөө сайд байхдаа, өөрөө өөртэйгээ гэрээ байгуулсан баримт юм" гэв.
БНСУ-тай хамтран Сэргээгдэх эрчим хүч төслийг хэрэгжүүлнэ
Шилдэг хамтарсан баг , шилдэг албан хаагч орон сууцны урьдчилгаагаар шагнууллаа
Камерын тусламжтайгаар 283 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ
“Уншдаг Дорнодчууд” аяныг эхлүүлнэ
“Хиймэл оюун, дрон кодчололын сургалт, аялал”-ын бүртгэл хийгдэж байна
"Алдарт эх"-ийн I II одон авах эхчүүдийн материалыг авч эхэллээ
Өнгөрсөн шөнө Халхгол суманд хамгийн хүйтэн хонов
Дорнод аймгийн нийт нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг
Дорнод аймагт угийн бичиг хөтөлдөг 8000 орчим өрх бий
Хэрлэн сумын Онцгой комисс хуралдлаа
Өнгөрсөн онд Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ 5960 дуудлага авч ажиллажээ
Мал эмнэлгийн салбарынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарчэ...
Шинэ он гарсаар 17 хүүхэд мэндэлжээ
Боловсролын дэд сайд Д.Гантулга багш нартай уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ
Дорнод аймаг татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ
БОЭТ-ийн захирлаар А.Баяржаргалыг томиллоо
Цэвэр усны байгууламжаас хоногт 6000 орчим шоо метр ус шахдаг
Дорнод аймгийн ДНБ 60 дахин өсчээ
Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журмыг өөрчлөв
Иргэдээс газар авах хүсэлтийг авч, дарааллын дагуу олгоно
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье !
Ковидын үед БЗХӨ-ий халдвар огцом буурчээ
Дорнод аймгийн хэмжээнд хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт их байна
Хэрлэн сумын ИТХ эхэллээ
Нүдний болор цайх өвчний хагалгааг үнэ төлбөргүй хийж байна
Тоологдсон малын 10 хувьд дахин хяналтын тооллого зохион байгуулна
Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажил...
ДО-УБ чиглэлд унтлагын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ