"Дорнод аймгийн Засаг дарга #БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засаг дарга хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд манай аймагт хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийхээр төлөвлөсөн Хянган аймгийн Ванбухэ Монгол эмнэлгийн эмч нар Монгол-Хятадын хил нэвтрэхэд асуудал гарсан тул үзлэг хийх ажил түр хугацаагаар хойшилсныг мэдэгдье" гэх мэдээлэлд залруулга хийв.
Маргааш буюу 2025.04.08-ны өдөр манай аймагт хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр төлөвлөсөн Хянган аймгийн Ванбухэ Монгол эмнэлгийн эмч нарт хойшлуулшгүй ажил гарсан тул иргэдэд хийх үзлэг тодорхойгүй хугацаагаар хойшилсныг мэдэгдье.
Үзлэгийн хугацаа тодорхой болсон даруйд иргэд та бүхэнд дахин зар мэдээлэл дуулгана гэж аймгийн ЗДТГ-аас залруулга мэдээлэл хүргэв.