Нийтийн эзэмшлийн газруудад хяналт тавих тасгийг байгуулав

2025-04-04

 Энэ онд Дорнод аймгийн төвд тоглоомын талбай, автомашины зогсоол, бусад тохижилтын ажлыг дөрвөн байршилд хийхээр 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Одоогоор дээрх ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэх компаниуд эхнээсээ шалгараад байна. Зарим тоглоомын талбайг хашаа хайс, авто зогсоол, тохижилттой нь цогцоор нь шийдэх юм.

Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлийн ажилд тодорхой төсөв мөнгө зарцуулж ирсэн ч хариуцах эзэнгүй орхигдож ирсэн. Тиймээс “Хэрлэн тохижилт” ОНӨААТҮГ-т тусгай тасаг нэгжийг байгуулж, олон нийтийн эзэмшлийн газруудад анхаарал хандуулж ажиллуулахаар зохицуулалт хийсэн байна. 

Сэтгэгдэл бичих:

Илгээх