Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцжээ

2025-03-29
Хэрлэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хурлын даргад Ардчилсан намаас Дамдинцоо овогтой Тамиржаргалыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын санал авч сонгогдсон.
Харин Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Цоггэрэл. О.Алтайхүү, Э.Анхбаяр, Д.Батмөнх нар уг шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хурлын даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгох тогтоол гаргасан.
Улмаар Хэрлэн сумын ИТХ-ын дарга Д.Тамиржаргал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, 2025.03.26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцжээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх