Дорнод аймагт “И-Монголиа” цахим системийн хэрэглээ өндөр байгаа юм. Тухайлбал, тус аймгийн нийт иргэдийн 74 хувь нь “И-Монголиа”-д бүртгэлтэй байгаа бол Хэрлэн сумын 831 мянган хүн өнгөрсөн хугацаанд дээрх үйлчилгээнд ханджээ.
Түүнчлэн аймгийн төвийн нийт иргэдийн 84 хувь, Гурванзагал, Чулуунхороот сумын нийт иргэдийн 82 хувь, Баян-Уул сумын нийт иргэдийн 80 хувь, Цагаан-Овоо сумын нийт иргэдийн 75 хувь нь “И-Монголиа”-д бүртгэлтэй байна.
Сонирхуулахад, “И-Монголиа”-гаас иргэд 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авч болохоос гадна уламжлалт төрийн үйлчилгээг авахад иргэн 2 цаг 30 минутын хугацаа зарцуулдаг бол гурван минутад энэхүү цахим системээс үйлчилгээ авах боломжтой.