Өчигдөр Баян-Уул, Булган, Дашбалбар, Чойбалсан, Хэрлэн, Цагаан-Овоо сумдын нутаг дэвсгэрт 6 удаагийн хээрийн түймэр гарсан.

2025-03-10
Хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага болон сумын Мэргэжлийн ангиудаас нийт 321 албан хаагч, 37 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг унтраан цурманд оруулж ажиллав.
Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдаас 3 удаагийн хээрийн түймэр хил давж Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баянтүмэн, Матад, Халхгол сумын нутагт орж ирснийг 609 албан хаагч, 104 техник хэрэгсэлтэйгээр ажиллан унтраажээ.
Одоо Матад, Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар 305 албан хаагч, 53 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх