Зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг байгууллаа.
Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тусламжийн цуваа, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр гарахаар болжээ.
Эх сурвалж: Улсын Онцгой комисс